ЛЕКЦ-3. ЭРХ ЗҮЙН ҮНДЭС

Эрх зүйн хэм хэмжээ
Эрх зүйн хэм хэмжээ гэдэг нь нийгмийн харилцаанд зохицуулагчийн үүрэг гүйцэтгэх иргэн, хуулийн этгээдийн эрх чөлөөний төвшинг тусгагч төрөөс гаргаж, төрийн албадлагаар баталгаажсан үйл байдлын бүх нийтэд хамаарал бүхий, албан ёсны тодорхой дүрэм болно. Бүх эрх зүйн хэм хэмжээ обьектив эрх зүйг бүрдүүлэх бөгөөд нийгмийн аль харилцааг зохицуулж байгаагаасаа хамааран салбар эрх зүйд ангилагдана.
Эрх зүйн хэм хэмжээ дараах нийтлэг шинжийг өөртөө агуулна. Үүнд:
·         Ямар нэгэн этгээдэд онцгойлон бус, бүх нийтэд хамааралтай түгээмэл шинж:
·         Бүх нийтэд албадмал шинжтэй:
·         Тодорхой агуулгатай:
·         Албан ёсны шинжтэй:
·         Учир шалтгааны хамааралтай зэрэг болно.
Эрх зүйн хэм хэмжээ нь бүтцийн хувьд гипотез, диспозици, санкци гэх гурван зүйлээс бүрдэнэ. Нэг талаас, эрх зүйн зүй тогтол гэж ойлгож болох ч нөгөө талаас авч үзвэл бүх субьектэд хамаарал бүхий эрх зүйн зохицуулалтын ерөнхий хэм хэмжээ юм. Практикт эсвэл шууд хууль тогтоомжийн хэлбэртэй, эсвэл хуулийн ерөнхий утга санааны хэлбэртэйгээр хэрэгждэг байна.
Гипотез гэдэг нь тодорхой эрх зүйн хэм хэмжээгээр дамжин хэрэгжих амьдралын тодорхой нөхцөлийн тусгасан эрх зүйн хэм хэмжээний хэсэг болно. Гипотез төрийн хүсэл сонирхлыг төдийгүй хууль зүйн ач холбогдол бүхий амьдралын тодорхой орчныг заана. Нөхцөлийн шинж чанараас хамааран гипотезийг энгийн болон нийлмэл гэж хуваана. Ганц нөхцөлөөс хамаарч байвал энгийн, хоёр болон түүнээс дээш нөхцөлөөс хамаарч байвал нийлмэл гэнэ.
Хүн, хуулийн этгээдийн зүйтэй болон зүй бус үйлдлийг заах эрх зүйн хэм хэмжээний хэсгийг диспозици гэнэ. Иргэний болон зохицуулах эрх зүйн салбарт диспозици үйл байдлын зүйтэй байдлыг тусгасан дүрэм журмын хэлбэртэй байдаг. Харин эрүүгийн эрх зүйд үйдлийг хориглосон шинж давамгай гарч ирдэг. Тодорхойлох байдлаар нь диспозицийг энгийн, тодорхойлох, бланкет гэх зэргээр ангилна.
Харин санкци гэж юуг хэлэх вэ?
Хууль эрх зүйн хэм хэмжээг хэрэгжүүлэгүй улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын заасан эрх зүйн хэм хэмжээний хэсгийг санкц гэнэ.

Эрх зүйн хэм хэмжээг ерөнхий эрх зүйн, салбарын эрх зүйн, салбар хоорондын эрх зүйн гэж ерөнхийд нь гурав ангилна. 

Comments

Popular posts from this blog

ЛЕКЦ-7. ЭРХ ЗҮЙН ҮНДЭС

ЛЕКЦ-4. ЭРХ ЗҮЙН ҮНДЭС