ЛЕКЦ-7. ЭРХ ЗҮЙН ҮНДЭС

Эрх зүйн харилцаа
Эрх зүйн харилцаа гэдэг нь эрх эдлэж, үүрэг хүлээх замаар обьектоор шалтгаалж холбогдож буй эрх зүйн субьектуудын хоорондын харилцаа болно. Өөрөөр хэлбэл, эрх эдлэж, үүрэг хүлээх чадвар бүхий субьектуудын эрх зүйн хэм хэмжээнд тулгуурлан үүсэх нийгмийн харилцааг эрх зүйн харилцаа гэнэ.
Эрх зүйн харилцаа нь дараах үндсэн гурван бүрдлийн тогтолцоо болно. Үүнд:
Эрх зүйн харилцааны субьект:
Эрх зүйн харилцааны обьект:
Эрх зүйн харилцааны агуулга болно.
Эрх зүйн харилцааны субьект гэж юуг хэлэх вэ?
Эрх зүйн харилцаа нь тодорхой субьектуудтай байна. Эрх зүйн харилцаанд тодорхой эрх эдлэж, үүрэг хүлээх чадвартай этгээдийг эрх зүйн харилцааны субьект гэж нэрлэдэг. Эрх зүйн харилцааны субьект нь иргэн хүн, хуулийн этгээд гэсэн хоёр ангид хуваагдана. Хуулийн этгээдэд төр онцгой байр суурь эзэлдэг.
Эрх зүйн харилцаанд хуулийн этгээдийг
Ерөнхийлөгч:
Засгийн газар:
Хууль тогтоох эрх мэдэл:
Шүүх эрх мэдэл:
Нутгийн удирдлагын байгууллага орно.
Хуулийн этгээдийн зэрэгцээ иргэн хүнийг эрх зүйн чадамжтай болон чадамжгүй гэж хоёр хуваадаг. Иргэн хүний хувьд 18 болон түүнээс дээш насны хүмүүсийг эрх зүйн бүрэн чадамжтай гэнэ. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй эсвэл дээрх насанд хүрээгүй эцэг, эхийн асрамжлалд байгаа хүүхэд, тодорхой хугацаагаар эрхээ хязгаарлуулсан этгээд эрх зүйн харилцааны эрх зүйн чадамжтай субьектэд харьяалуулж чаддаггүй.
Эрх зүйн чадамжгүй этгээд шүүх хуралд гэрчээр оролцох, өмч хөрөнгө залгамжилж авах, нийгмийн харилцаанд эрх эдлэх, үүрэг хүлээх тал дээр ямар нэгэн хязгаарлалтад өртөх тохиолдол байна.
Ямар салбарыг хамарч байгаагаас нь хамааруулан эрх зүйн харилцааг
Үндсэн хуулийн эрх зүйн:
Иргэний эрх зүйн:
Эрх зүйн мөн чанарт тулгуурлан
Хувийн эрх зүйн:
Нийтийн эрх зүйн:
Эрх зүйн үүргээр нь
Зохицуулах:
Хамгаалах:
Шинж чанараар нь
Материалын:
Процессийн:
Оролцогчдын бүтцээр нь
Энгийн:
Нийлмэл:
Оршин байх цаг хугацаагаар нь
Богино хугацааны:
Урт хугацааны:
Оролцогчдын тодорхой шинж чанараар нь
Харьцангуй:
Үнэмлэхүй гэж тус тус ангилна.
Харин эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх, үүргийн шинжтэй хэсгийг харилцааны эрх зүйн агуулга гэх ойлголтоор дамжуулан илэрхийлдэг байна.
Эрх зүйн харилцааны обьект гэж юуг хэлэх тухайд өнөөдрийг хүртэл судлаачдын дунд нэгдсэн байр суурь тогтож чадаагүй байна. Ерөнхийдөө эрх зүйн харилцаа үүсэхэд хүргэж буй эд материалын болон бус сэдэлжүүлэлтийг эрх зүйн харилцааны субьект хэмээн нэрлэж байна. Хууль зүйн сурах бичгүүдэд эрх зүйн харилцааны обьект гэдгийг янз бүрээр тодорхойлсон байдаг. Ерөнхийд нь авч үзвэл эрх зүйн харилцаанд татагдан орж, эрх эдлэж, үүрэг хүлээхэд хүргэж буй тэр бүх зүйлийг эрх зүйн харилцааны обьект хэмээн нэрлэж байна. Товчоор хэлбэл, бидний хүрээлэн буй вм үзэгдэл бүгд ямар нэгэн байдлаар эрх зүйн харилцааны обьект болдог байна.

Comments

Popular posts from this blog

ЛЕКЦ-3. ЭРХ ЗҮЙН ҮНДЭС

ЛЕКЦ-4. ЭРХ ЗҮЙН ҮНДЭС