ЛЕКЦ-4. ЭРХ ЗҮЙН ҮНДЭС
Эрх зүйн эх сурвалж
Эрх
зүйн хэм хэмжээгээр илэрхийлэгдэх төрийн хүсэл зоргийг эрх зүйн эх сурвалж
хэмээн үзэж болох талтай. Өөрөөр хэлбэл, төрийн хүсэл зоргийг нийтийн хэлэнд
хууль зүйн хэлбэрээр буулгахад “эрх зүйн эх сурвалж” хэмээх
ойлголтыг хэрэглэдэг.
Тэгвэл
эрх зүйн эх сурвалж гэж юуг хэлэх вэ?
Нийгмийн
харилцааг зохицуулах эрх зүйн хэм хэмжээ агуулсан бөгөөд төрөөс баталсан албан
ёсны болон тусгай баримт бичгийг эрх зүйн эх сурвалж хэмээн нэрлэдэг.
Орчин
үед эрх зүйн эх сурвалжийн дараах үндсэн төрөл байна. Үүнд:
·
Эрх зүйн зан үйл:
·
Эрх зүйн хэм хэмжээний акт:
·
Дүрэм журам:
·
Хэм хэмжээний агуулга бүхий гэрээ
хэлцэл:
·
Хууль зүйн үзэл санаа, номлол зэрэг
болно.
Эрх
зүйн зан үйл гэдэг олон зууны туршид бүрэлдэн бий болсон бөгөөд төрөөс нийтэд
хамааралтай хэм хэмжээ хэмээн хүлээн зөвшөөрсөн хүмүүсийн үйл байдлын дүрэм
журмыг хэлдэг. Эрх зүйн зан үйл нь хүн төрөлхтний түүхэн дэх эрх зүйн анхдагч
эх сурвалж болно. Дараах онцлог шинжээр эрх зүйн бусад эх сурвалжаас ялгардаг.
Эдгээрт:
·
Үргэлжлэх хугацаагаараа: харьцангуй
тогтвортой, удаан хугацаанд оршин байдаг. Үүссэн цагаасаа эхлэн хуулийн хүчтэй
болдог.
·
Аман хэлбэрээр уламжлагддаг:
·
Орон нутгийн шинж чанартай байх нь
түгээмэл:
·
Төрөөс хүлээн зөвшөөрөгдсөн байдаг.
Эрх
зүйн зан үйлийг дараах төрөл буюу дэд төрлүүдэд ангилж болдог. Эдгээрт:
·
Secundum legem (хуульд
нэмэлт болгон хэрэглэгдэх): хууль тогтоомжийн
зэрэгцээгээр нийгмийн харилцааг зохицуулах хэм хэмжээ болж үйлчилдэг эрх зүйн
зан үйлийн хэлбэр мөн:
·
Praetor legem (хуулиас
гадна хэрэглэх): нийгмийн харилцааг зохицуулах цорын ганц эрх зүйн эх
сурвалж нь хууль биш бөгөөд хууль тогтоомжтой адил тэнцүү төвшинд хэрэглэгдэх
эрх зүйн зан үйлийн хэлбэрийг хэлнэ:
·
Adversus legem (хуулийг
сөрөх хэлбэр): зарим нэг оронд өнөө үед хүчтэй хэрэгжиж байна. Эрх
зүйн зан үйл зарим талаар хуулиас давах тохиолдол байна. Ингэсэн үед нийгмийн
харилцааг зохицуулах гол хэм хэмжээ, эх сурвалж болдог:
Үүнээс
гадна, эрх зүйн зан үйлийг хууль зүйн үр дагавраар нь үндсэн болон нэмэлт зан
үйл гэж хоёр бүлд ангилдаг байна.
Эрх
зүйн энэ төрлийн эх сурвалж нь тогтвортой, уян хатан зэрэг давуу талтайн
зэрэгцээ аман хэлбэрээр дамждаг, хоёрдмол утгагүй зүйл заалт үгүй байдгаараа
дутагдалтай. Гэхдээ хууль тогтоомж, эрх зүйн зан үйл харилцан шүтэлцээтэй
гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тухайлбал, хууль тогтоомж эрх зүйн зан үйл
дээр, эрх зүйн зан үйл хууль тогтоомж дээр тулгуурлах явдал байдаг. Гэвч цаг
хугацаа өнгөрөх тусам эрх зүйн зан үйл бичмэл эх сурвалжид шахагдах болсон. Өнөө
үед уламжлалт нийгмийн харилцаа зонхилсон Ази, Номхон далай, Африкийн орнуудад
энэ төрлийн эх сурвалж хүчтэй хадгалагдсан хэвээр байна.
Дараагийн
нэг томоохон эх сурвалж нь эрх зүйн хэм хэмжээний акт болно. Төр, нийгмийн
харилцаа гүнзгийрэн хөгжихийн хэрээр эрх зүйн зан үйлийн ач холбогдол суларч,
эрх зүйн хэм хэмжээний акт нийгмийн харилцааг зохицуулах болсон. Ингэхэд эрх
зүйн хэм хэмжээний акт гэж юуг хэлэх вэ?
Эрх
зүйн хэм хэмжээг тогтоох, боловсруулах, өөрчлөх, халах талаарх шийдвэр агуулсан
төрийн эрх бүхий этгээдээс гаргах албан ёсны бичмэл баримтыг эрх зүйн хэм
хэмжээний акт гэж нэрлэдэг. Өмнө эрх зүйн эх сурвалж болох эрх зүйн зан үйлийн
нэгэн адил эрх зүйн хэм хэмжээний акт давуу талын зэрэгцээ дутагдалтай талтай.
Дараах
давуу талтай. Үүнд:
·
Төрөөс тухайн актыг хэрэгжүүлэх тусгай
аппарат бий болгож, албадлагын арга хэрэгслийн тусламжтайгаар хэрэгждэг тул
нийгмийн харилцаанд идэвхтэй нөлөөлөл үзүүлдэг:
·
Албадлагын арга хэрэгслийн
тусламжтайгаар хэрэгжих тул нийгмийн тодорхой төрлийн харилцааг хөгжүүлэх,
эсвэл халах боломж өндөр байдаг:
·
Бичмэл зүйл, заалт бүхий учир хэрэглэж
буй этгээдэд илүү нийцтэй:
·
Бүх газар нутагт нэгдсэн байдлаар
хэрэгжих бололцоотой байдаг зэрэг болно.
Гэвч
обьектив болон субьектив хүчин зүйлийн нөлөөгөөр уг эрх зүйн эх сурвалж
нийгмийн харилцааг төгс утгаар зохицуулж чаддаггүй билээ.
Эрх
зүйн хэм хэмжээний акт нь дараах нийтлэг шинжтэй. Үүнд:
·
Төрөөс батлан гаргаж тодорхой ард түмний
хүрээнд албадмал байдлаар хэрэгждэг:
·
Зөвхөн төрд хадгалагдах албадлагын арга
хэрэгслээр баталгааждаг:
·
Хуулийн дээд хүч болдог:
·
Албан ёсны баримтын хэлбэртэй байдаг:
·
Эрх зүйн тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг
эсвэл хатуу шатлан захирах бүтцийн бүрдэл хэлбэртэй байдаг зэрэг болно.
Зарим
нэг улсад өргөн дэлгэр хэрэглэгдэх эрх зүйн эх сурвалж нь журам юм. Журам хүн
төрөлхтний түүхэнд улс орнуудад харилцан адилгүй хэлбэртэй хөгжиж ирсэн.
Тухайлбал, эртний болон дундад эртний олон жишээг энд дурдаж болох байна. Харин
өнөөгийн утгаар хэрэглэх болсон нь Вилхэлм Англи улсыг 1066 онд байлдан дагуулж
журамлах болсонтой холбоотой. II Хэнрих хааны шинэтгэлийн
дараагаас эзэн хаанд шүүхэд журам гаргах эрх шилжсэн байна. Өнөөдөр Англи, АНУ,
Канад, Австрали зэрэг орнуудад журмыг эрх зүйн эх сурвалж хэлбэрээр өргөн
дэлгэр ашиглаж байна.
Харин эрх зүйн хэм хэмжээ агуулсан гэрээ хэлцэл гэдэг нь
харилцаанд оролцогч талуудын эрх, үүргийг нарийвчлан заасан эрх зүйн баримт
бичгийг хэлнэ. Хууль зүйн үзэл санаа, номлол гэдэг нь эрх зүйн хэм хэмжээг
хэрхэн боловсруулах, хэрэгжүүлэх, нийгмийн харилцаанд нэвтрүүлэхийг нэг бүрчлэн
тусгасан үзэл санааг хэлнэ.
Comments
Post a Comment