ЛЕКЦ-2. ЭРХ ЗҮЙН ҮНДЭС

      Эрт дээр үеэс төр, эрх зүйн үүслийн тухай тэдгээрийн түүхэн хувь заяаны талаар маш олон янзын сургааль гарсаар иосэн боловч нэгдсэн нэг хандлага байдаггүй. Энэ нь тухайн онолч эрдэмтэдийн амьдарч байсан түүхэн цаг үе, ертөнцийг үзэх үзэл, шинжлэх ухаан техникийн хөгжил, судлаачдын мэдлэгийн салбар зэрэг олон хүчин зүйлээр үздэг.
Зан заншил үүсэн бий болох нь хүмүүсийн амьдралын практик үйл ажиллагаатай өөрөөр хэлбэл тухайн зан заншил практик өдөр тутмын үйл ажиллагаанд удаан хугацаагаар хэрэглэгдсэн байх уг зан заншлын  хэм хэмжээ общины гишүүдэд ойлгомжтой төдийгүй тэдэнд уг хэм хэмжээг хэрэглэх, хэрэгжүүлэх сэдэл төрүүлэх зэрэг шаардлагатай уялдан тухайн хэм хэмжээг тогтоодог байв. Зан заншил нь овгийн ахлагч нарын нэр хүнд, амьдралын зайлшгүй шаардлага, овгийн гишүүдийн санаа бодол, хүч зэрэгтэй уялдан гарч байсан ба мөн шашны хэм хэмжээгээр тодорхой үүрэг хүлээлгэсэн, зөвшөөрсөн хязгаарласан шинжийг агуулдаггүй боловч хэсэг бүлгийн ашиг сонирхолыг илэрхийлж хамгаалж байв.  Энэхүү хамгаалагчийн үүргийг овгийн ахлагч, хүй нэгдлийн  байгууллагын засаглалын байгууллага, хожим нь сүм, төр гүйцэтгэх болсон.
Эрх зүйн үүслийн талаарх дараах онолуудыг эрдэмтэд дэвшүүлэн судалсан байна.
·         Түүхэн материализмийн онол
·         Эцгийн эрхэт ёсны онол
·         Эцгийн засаглал
·         Шашны онол, теологийн онол
·         Хүчирхийлэлийн онол
·         Бие эрхтний онол органик
·         Нийгмийн хэлцлийн онол гэрээний
·         Сэтгэл зүйн онол
Түүхэн материализмийн онол:
      Энэ онол нь К.Маркс, Ф.Энгельс, Л.Морган нартай холбоотой америкийн угсаатан зүйч Л.Морган 1818-1881 америкийн индейнчүүдийн амьдрал ахуйг судалж, хүй нэгдлийн нийгмийн тухай маш их бодит материал цуглуулж, нэгтгэсний үндсэн дээр эртний нийгэм гэсэн 877 он бүтээлээ туурвижээ. Морганы нээлтэд тулгуурлан Ф.Энгельс 1884 онд Өрх гэр, хувийн өмч төрийн үүсэл гэсэн бүтээлээ бичиж, хүй нэгдлийн нийгмийн байгууллагын хөгжилд дүн шнжилгээ хийсний үндсэн дээр хувийн  өмч, ангиуд, төр нь байнга оршиж байгаагүй бөгөөд эдийн засгийн хөгжлийн үе шатанд бий болсон гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Төр эрх зүйн үүслийн тухай марксист онол нь төрийн үүслийн хувийн өмч, нийгмийн ангиудад хуваагдсан болон ангиудын эвлэршгүй тэмцлийн үр дүнд нэг ангиас нөгөө анги дарангуйлах зэвсэг, нөгөө нь эдийн засгийн хөгжлийн үр дүнд нийгмийн амьдрал түүний дотор үйлдвэр, хуваарлалт нийгмийн нийт ажил улам бүр нарийн төвөгтэй болсон нь удирдлагыг боловсронгуй болгох шаардлагаас урган улмаар төр үүсэхэд нөлөөлсөн гэж үздэг.  
Эцгийн эрхт ёсны патриарх онол:
Патер – эцэг гэсэн грек үгнээс гаралтай үг. Энэ онол нь мөн эрт дээр үед үүссэн бөгөөд түүнийг үндэслэгч нь Аристотель юм. Энэ онолоор гэр бүл өсөж өргөжсөний үр дүнд овог аймаг, буй болж аажмаар төр болон хувирсан гэж үздэг. Хаан бол “Эцгийн засаглал”  учраас түүний албатууд нь түүний үр хүүхдүүд гэж үзэж байв.
Аристотель эрх зүйг жам ёсны эрх зүй буюу хэн ч өөрчилж үл болох байгалийн хууль, нөхцлийн эрх зүй буюу төрөөс тогтоосон хууль гэж хоёр үндсэн хэсэгт ангилж үзсэн байдаг.
      Английн эрдэмтэн Р.Фильмер “Эцгийн эрхт ёсны буюу хааны жам ёсны эрхийг  хамгаалах нь” t2 он хэмээх бүтээлдээ, эцгийн эрхт ёсны онолыг иш татаад, “Ертөнцийн эзэн хэлээд хаант засаглалыг Адамд бэлэглэсэн учраас тэр зөвхөн хүн төрөлхтний эцэг байгаад зогсохгүй, мөн түүнийг засаглагч мөн” гэж бичжээ. Энэ онолыг баримтлагчид хүмүүс нь эцгийн засаглалын шууд үргэлжлэл болох төрд үг дуугүй захирагдах ёстой гэж нотолж байв.
Шашны онол теологийн онол 
Теол- бурхан, логос-сургааль гэсэн грек гаралтайф үг төр эрх зүйн үүслийн тухай хамгийн эртний онолын нэг бол шашны онол юм. Эртний дорно дахины шашны зүтгэлтнүүд дундад зууны үеийн Европын  Фома Аквинский XIII-зуунд болон орчин үеийн католик шашинтны зарим төлөөлөгчд Э.Жильсон, Ж.Маритен зэрэг зарим төлөөлөгчид нь төр ба эрх зүйг бурхан багш бүтээсэн гэж үзэж байв. Энэ онол нь төрийн хүсэл зориг бол бурхных учир хүн бүр захирагдах ёстой бөгөөд төр ч өөрөө бурханы хүсэл зоригоос  хараат байна гэж номолдог.
Эртний Вавилоны хаан Хаммурапийн МЭӨ XVIII зууны үед хуульд “Бурхнаас хар толгойтнуудыг удирдуулахаар Хаммурапийг тавилаа. Хүн бол бурханы сүүдэр, боол бол хүний сүүдэр, харин хаан бол бурхантай адил” гэж бичсэн байдаг.
Дундад зууны үеийн католик шашны зүтгэлтэн Ф.АквинскийR5-1274 Аристотелийн хуулин онолыг христос шашны номлолд тохируулан тайлбарлаж “хуулийн тухай онолоо” дээшлүүлэн тавьж байжээ.
Шашны онолыг шууд үгүйсгэх, эсвэл нотлох асуудал байж болохгүй бөгөөд энэ онолын үнэн зөв эсэх, бурхан байдаг, эсвэл байхагүй тухай асуудал нь эцсийн эцэст тухайн хүний сүшиг бишрэлтэй холбоотой.
Хүчирхийлэлийн онол:
Энэ онол нь XIX зууны үед үүсчээ. Түүний гол төлөөлөгчид н Л.Гумплович, К.Каутский,  Е.Дюринг нар төр эрх зүйг цэрэг, улс төрийн учир шалтгаанаар өөрөөр хэлбэл нэг аймаг нөгөөгөө байлдан эзэлж, ялагчид нь ялалтаа бататган бэхжүүлэхийн тулд үүссэн гэж тайлбарадаг. К.Каутский 854-1938 уг онолын үндсэн ухагдахууныг улам баяжуулж “Төр ба ангиуд нь нэгэн зэрэг бий болно. Ялсан овог нь ялагдсан овгоо өөртөө харьяалуулж тэдний бүх газар нутгийг өөрийн ыолгож, дараа нь ялагдсан овгоо ялагчдын төлөө ажиллах тэдэнд албан татвар, гувчуур төлөхийг албадна. Анхны төр ба ангиуд нь байлдан дагуулалтын үр дүнд бие биетэйгээ нэгдсэн овгуудаас бий болно” гэж тодорхойлжээ.
Эдгээр онолчид эртний Герман, Унгарын улс орон үүссэн түүхэн баримтуудад тулгуурлан энэ онолыг боловсруулсан байна.
Улс орнууд нөгөө аймаг овгийг байлдан дагуулах, өөрөөр хэлбэл  төр үүсэх дотоод нөхцөл урьдчилан бий болсон нь тодорхой учраас энэ онол нь учир дутагдалтай.
Хүчирхийлэлийн онолыг баримтлагчид төрийн эх бол дайны ба байлдан дагуулалт мөн гэж үздэг.      
Эрх зүйн үүслийн талаарх онол сургаалууд
Эрх зүйн тухай онол сургаалыг эрт үеийн сэтгэгчдээс эхлэн өнөөгийн эрх зүйн судлаачид хүртэл дэвшүүлэн гаргаж байгаа төдийгүй тэдгээр үзэл баримтлал “эрх зүйг нийгмийн оюун санааны амьдралын цогц үзэгдэл” болох талаас нь тайлбарлах, танин мэдэхэд чиглэгдэж байсан төдийгүй эрх зүйн сэтгэлгээний хөгжлийн гол үндэс болж ирсэн.
Эрх зүйн тухай дараах онол сургаал байдаг.
Ш  Жам ёсны эрхийн онол
Ш  Эрх зүйн түүхэн сургаал
Ш  Эрх зүйн сэтгэл зүйн онол
Ш  Эрх зүйн норматив онол
Ш  Эрх зүйн социологийн онол
Ш  Эрх зүйн марксист онол
Жам ёсны эрхийн үзэл санаа эртний Грек, Ромд Грекийн сэтгэгч Сократ, Аристотель, Ромын сэтгэгч Цицерон, Ульпиан болон бусад хуульчдын нэртэй холбоотой үүсч, дундад зууны үед Фома Аквинскийн бүтээлээр дамжин хөгжиж ирсэн. Эрх зүйг ойлгох биеэ даасан сургаал болон XVII-XVIII зууны хөрөнгөтний хувьсгалын өрнөл үед бүрэлдэн тогтсон. Уг сургаалын гол төлөөлөгчид нь Г.Горций, Т.Гобсс, Ш.Монтескье. Ж.Ж.Руссо, А.Н.Радище нар юмаа.
Жам ёсны эрхийн онолын үзэл санаа эрх зүйн хоёр тогтолцоо жам ёсны ба позитив үүсэн бий болсонтой холбоотойгоор бүрэлдэн тогтсон.
Жам ёсны онол нь эрх зүйн нэлээн тархсан эртний номлолын  нэг бөгөөд эрх зүйн хэм хэмжээний эх сурвалж нь хууль тогтоогчдын хүсэл зориг биш (эрх зүйн позитивист төлөөлөгчид ингэж үздэг) харин байгалийнх (эд юмс, хүн, нийгэм) гэж үздэг.
Жам ёсны эрх зүй нь дундад зууны үед хувьсан өөрчлөгджээ. Хүн байгалийн бүтээгдэхүүний хувьд мөнхийн бөгөөд өөрчлөгдөшгүй гэсэн үзлээр тэргүүн зэрэгт тавьсан хэвээр байсан бөгөөд жам ёсны эрх зүй ( ялангуяа XIV-XVI зуунд ) бурхан тэнгэрээс үүсэл гаралтай гэх үзэл нь байгалиас гэдгээсээ илүүтэй байх болжээ. Дундад зууны сэтгэгчид жам ёсны эрх зүйн гарал үүсэл нь бурхан тэнгэрээс үүсвэртэй гэдэгт эргэлздэгүй.
Позитив үзлийн мөн чанар нь: эрх зүй бол төрөөс тогтоосон буюу зөвшөөрсөн, заавал биелэгдэх хүчин чадалта бөгөөд дагаж мөрдөх явдлыг нь төрийн албадлагаар хэрэгжүүлэх ёстой тэрхүү хэм хэмжээ хийгээд журмын нилбэр мөн.
Позитивистүүд ерөөсөө жам ёсны эрх зүйг үгүйсгэх хандлагатай. Хэрэв хууль байхгүй бол эрх баригчдын хүсэл зориг илэрхийлдэггүй  тохолдолд эрх зүй гэж байхыг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд эрх зүй бол хүмүүсийн бий болгосон хүмүүстэйгээ үл орших хэм хэмжээ гэж үздэг.  Товчхон хэлбэл эрх зүйг дээд эрх баригчдын болон нийтийн засаглалын айлдвар гэж үздэг. Дээд эрх баригчидад ард түмнийг оруулан тооцдог.эрх зүйг үзэх позитивист үзлийн анхдагч үндэслэлийг  хамгийн энгийн бөгөөд зэрвэс авч үзэхэд  нэлээн үнэмшилтэй гурван тогтолцоо  гарч ирдэг. 
1.    Нийгэмд үйлчилж буй эрх зүй бол ямар зан үйлийг эрүүгийн ял хүлээлгэх заналхийллээр хориглох, ямар зан үйлийг төрийн албадлагын хүч, нийтийн засаглалаар дэмжиж байх ёстойг тодорхойлсон тодорхой журам, хэм хэмжээний нийлбэр мөн.
2.    Хууль ёсны зан үйлийн журам болон эрх зүйн хэм хэмжээний хийлбэр нь хязгаартай бөгөөд дур зоргын санаа бодлын үндсэн дээр баяжин нэмэгдэх ёсгүй.
3.    Эрх зүйн үүрэг хэн нэгэнд хүлээлгэсэн байна гэсэн нь тухайн асуудал тодорхой этгээдээс зохих зан үйлийг шаардсан эсвэл хориглосон хэм хэмжээнд нийцэж байх ёстой гэсэн үг.
Жам ёсны эрхийн позитив эрхээс ялгагдах гол ялгаа уг эрх “хүнд төрөхөөс заяамал, шударга, төрөөс хязгаардагддаггүй, өүх цаг үед бүх ард түмэнд үйлчлэх, үл өөрчлөгдөх, мөнхийн эрх” юм. Жам ёсны эрхийг боловсруулсан ёс суртахууны ба эрх зүйн гол үзэл санаа зарчим нь хүний төрөлхийн салшгүй эрх: эрх чөлөө, эгш байдал, гэр бүл, өмч, аюулгүй байдал бөгөөд эдгээр эрхийг төрөөс хамгаалах ёстой гэсэн үзэл баримлалд үндэслэдэг


Comments

  1. Welcome to the Jam Casino Resort | JtmHub
    Come experience 전라북도 출장샵 the fun and excitement of Jam Casino Resort in an 사천 출장샵 online 전라남도 출장마사지 casino! ✓ Check out our Jam Casino 대구광역 출장샵 review 양주 출장안마 to get the latest promotions,

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

ЛЕКЦ-3. ЭРХ ЗҮЙН ҮНДЭС

ЛЕКЦ-7. ЭРХ ЗҮЙН ҮНДЭС

ЛЕКЦ-4. ЭРХ ЗҮЙН ҮНДЭС