ЛЕКЦ-5. ЭРХ ЗҮЙН ҮНДЭС
Эрх зүйн зарчим
Эрх
зүйн зарчим гэдэг нь эрх зүйн зохицуулалтын чиглэл, агуулгыг тодорхойлох
үндэсэн үзэл санаа, удирдлагын номлол юм.
Эрх
зүйн зарчим нэг талаас эрх зүй тогтолыг тодорхойлох ч нөгөө талаас бүх
субьектэд хамаарал бүхий эрх зүйн зохицуулалтын хүрээнд бий болох түгээмэл хэм
хэмжээ болно. Эрх зүйн зарчим нь нэг бол хуулийг, эсвэл хуулийн ерөнхий утга
санааг илэрхийлдэг.
Эрх
зүйн зарчмын нэг онцлог нь хууль тогтоогчдод үзэл санааны чиглүүр болох замаар
эрх зүйн хэм хэмжээг төгөлдөржүүлэх арга хэрэгсэл болдог байна. Мөн эрх зүйн
тогтолцоо, нийгмийн үйл ажиллагаа, хөгжлийн ерөнхий зүй тогтолд холбоосын үүрэг
гүйцэтгэдэг байна. Зарчмын тусламжтйгаар эрх зүйн тогтолцоо нь хүн, нийгмийн
амин чухал эрх ашиг, хэрэгцээг хангах замаар нийгмийн хөгжилтэй хамт
урагшилдаг.
Зарчим
бүх эрх зүйд хамаарл бүхий нийтлэг шинжийн зэрэгцээ тухайн салбар юм уу салбар
дундын эрх зүйд хамаарах шинжийг өөртөө агуулдаг.
Эрх
зүйн зарчмыг ерөнхий агуулгаас нь хамааруулан ерөнхий болон тусгай гэсэн хоёр
төрөлд ангилна. Эрх зүйн ерөнхий зарчимд
·
Эрх зүйг чухалчлах:
·
Хууль ёсыг дээдлэх:
·
Хуулийн өмнө бүгд эрх тэгш байх:
·
Иргэн, төр харилцан хариуцлага хүлээх:
·
Гэм буруутай этгэдээд хариуцлага
үүрүүлэх зэрэг болно.
Эрх
зүйн хэм хэмжээгээ бодоход эрх зүйн зарчим нь харьцангуй тогтвортой, хуулийн
дээд хүч болдог, эрх зүйг бүтээх чиг үүрэгтэй, эрх зүйн харилцаан дахь зөрчлийг
зохицуулдаг зэрэг нийтлэг шинжийг өөртөө агуулдаг байна.
Дээрээс
харахад эрх зүйн хэм хэмжээ нийгмийн харилцааг зохицуулах үндсэн дүрэм журам
бол эрх зүй хэм хэмжээ өөрөө эрх зүйн зарчимгүйгээр оршин тогтнох боломжгүй юм.
Эрх
зүйн зарчмыг хэрэгжих хүрээнээс нь хамааруулан ерөнхий, салбар дундын, салбарын
гэж гурав ангилна. Өгүүлэх арга хэрэгсэл дээр нь тулгуурлан шууд болон шууд бус
зарчим гэж хуваана. Агуулгын шинж чанараас хамааруулан ерөнхий нийгмийн болон
хууль эрх зүйн тусгай гэж ангилна.
Нийгмийн
харилцааг зохицуулагч эрх зүйн хэм хэмжээний үндэс болохын хувьд эрх зүйн
зарчим дараах үүргийг гүйцэтгэдэг. Үүнд:
·
Системчлэх үүрэгтэй:
·
Эрх зүйг бүтээх үүрэгтэй:
·
Зохицуулах үүрэгтэй:
·
Нэгтгэх үүрэгтэй зэрэг болно (Лазарев В.
В., Липень С. В., 2000; Скурко, 2008) .
Эх сурвалж
Лазарев В. В., Липень С. В. (2000).
Теория государства и права . Москва : Спарк.
Скурко, Е. В. (2008). Принципы права. Москва.
Comments
Post a Comment