ЛЕКЦ-6. ЭРХ ЗҮЙН ҮНДЭС

Эрх зүйн үүрэг
Эрх зүйн үүрэггэдэг нь нийгмийн харилцаанд эрх зүйн үзүүлэх нөлөөллийн чиглэл, эрх зүйн нийгмийн зориулалт болно.
Хууль зүйн шинжлэх ухаанд «үүрэг» хэмээх ойлголт нь төр, эрх зүйн нийгмийн үүргийг тодорхойлдог байна. Олон зуун жилийн өмнөөс «эрх зүйн үүрэг» гэх ойлголтын хэрэглэж ирсэн ч өнөөдрийг хүртэл энэ тал дээр нэгдмэл байр суурь бүрэлдэж хараахан чадаагүй байна. Гэвч үзэл бодлын нийтгэл тал дээр тулгуурлан эрх зүйн үүргийг дараах байдлаар тодорхойлж болох байна. Эрх зүйн үүрэг гэдэг нь нийгмийн харилцаанд үзүүлэх эрх зүйн зохицуулалтын чиглэл юм уу эрх зүйн нийгмийн зориулалтыг хэлдэг байна.
Эрх зүйн үүргийн дараах хоёр төрөл байна. Үүнд:
1. Эрх зүйн ерөнхий нийгмийн үүрэгт:
а) Эдийн засгийн үүрэг;
б) Улс төрийн үүрэг;
в) Харилцаа холбооны үүрэг:
г) Экологийн үүрэг орно.
2. Эрх зүйн хууль зүйн тусгай үүрэгт
а) Зохицуулах үүрэг:
б) Хамгаалах үүрэг:
в) Үнэлэлт дүгнэлт өгөх үүрэг:
г) Хүмүүжлийн үүрэг орно.
Эрх зүйн нөлөөлөлд орж буй нийгмийн харилцааны хүрээнээс хамааруулан
Нийтлэг эрх зүйн үүрэг:
Салбар дундын эрх зүйн үүрэг:
Салбарын эрх зүйн үүрэг хэмээн нэрлэж болно.
Дээрх бүх эрх зүйн үүрэг нь нийгмийн амьдралд хэм хэмжээний үндсийг бүрдүүлж, эрх зүйн нөлөөлөл, эрх зүйн зохицуулалтын нарийн төвөгтэй үйл явцыг илэрхийлдэг (Радько Т.Н., Толстик В.А., 1998).

Эх сурвалж

Радько Т.Н., Толстик В.А. (1998). Теория государства и права. Хрестоматия. Учебное пособие. Москва .




Comments

Popular posts from this blog

ЛЕКЦ-3. ЭРХ ЗҮЙН ҮНДЭС

ЛЕКЦ-7. ЭРХ ЗҮЙН ҮНДЭС

ЛЕКЦ-4. ЭРХ ЗҮЙН ҮНДЭС