ЛЕКЦ-8. ЭРХ ЗҮЙН ҮНДЭС
Эрх зүйн хариуцлага
Эрх зүйн хариуцлага гэдэг нь хууль зөрчсөн үйлдэл хийсэн, хийхээр завдсан
тохиолдолд гэм буруутай этгээдэд төрийн албадлагаар дамжин хэрэгжих арга
хэрэгслийн нийлбэр цогц юм. Эрх зүйн хариуцлага нь нэг талаас албадлага
хэрэглэх төр, нөгөө талаас эрх зүйн хэм
хэмжээ зөрчсөн этгээд оролцох эрх зүйн харилцааны нэг хэлбэр юм. Эрх зүйн
хариуцлага нь хууль зөрчсөн үйлдэл, эсвэл нийгэмд аюултай нөхцөл байдал
үүссэний үр дагавар болж биелэлээ олдог байна. Хууль зөрчсөн үйлдэл нь гэм
буруутай этгээдийг төртэй холбох бөгөөд ямар албадлагын арга хэрэглэхийг төр
тогтоодог бол гэмт буруутай этгээдэд хүчирхийллийн хэлбэрээр хэрэгждэг байна.
Гэхдээ төр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн хүрээнд эрх хэмжээнийхээ дагуу
албадлагын арга хэрэглэдэг онцлогтой. Их төлөв санкцийн хэлбэрээр явагдана.
Эрх зүйн хариуцлагыг эрх зүйн хэм хэмжээний аль салбарт хамаарч байгаагаас
нь шалтгаалан
·
Үндсэн хуулийн эрх зүйн
хариуцлага:
·
Олон улсын эрх зүйн хариуцлага:
·
Эрүүгийн хариуцлага:
·
Захиргааны хариуцлага:
·
Хөдөлмөрийн эрх зүйн хариуцлага:
·
Сахилгын хариуцлага:
·
Эд материалын хариуцлага:
·
Иргэний эрх зүйн хариуцлага:
·
Гэр бүлийн хариуцлага:
·
Татварын хариуцлага:
·
Процессийн хариуцлага хэмээн
ангилдаг байна.
Хууль зүйн үр дагавар талаас нь авч үзвэл эрх зүйн хариуцлага нь
·
Хууль зөрчсөн тохиолдолд хүчин
төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн хүрээнд авч хэрэгжүүлэх төрийн албадлагын арга хэрэгсэл болно:
·
Хууль зөрчсөн этгээд төрийн
албадлагаар дамжуулан хэрэгжүүлэх үүрэг болно.
Ийнхүү өнөөгийн хууль цаазын ухаанд эрх зүйн хариуцлагтайгаа холбоотойгоор
үүсэх харилцааг янз бүрээр тодорхойлж байна. Хариуцлагын гол зорилго нь
нийгмийн хэв журмыг хадгалах, хамгаалах, сэргээхэд оршино. Мөн гэм буруутай
этгээдийг шийтгэх, гэмт үйл хийхээс урьдчилан сэргийлэх нь хариуцлагын бас нэг
зорилго болно. Эрх зүйн хариуцлагын үүрэг нь торгууль, түр хугацаагаар дайчлан
баривчлах, залхаан цээрлүүлэх хэлбэрээр илэрнэ.
Үүнээс гадна, урьдчилан сэргийлэх, хүмүүжүүлэх, зохицуулах, эрх зүйн хэм
хэмжээг сэргээн тогтоох чиг үүрэгтэй.
Эрх зүйн хариуцлага нь дараах зарчимтай. Үүнд:
·
Хууль ёсыг чандлан дээдлэх:
·
Хүн бүрт шударга алгачлалгүй
хандах:
·
Гаргасан шийвэртэй эргэлзээгүй байх:
·
Гэм буруутай этгээдэд ял оноох:
·
Хүмүүнлэг байх:
·
Ялыг зэрэгцүүлэн хэрэглэхгүй
байх:
·
Ял хувь шинжтэй байх зэрэг болно.
Эрх зүйн хариуцлага дараах шинжтэй. Эдгээрт:
·
Хууль зөрчсөн тохиолдолд хууль
зөрчсөн этгээдэд цээрлэл үзүүлэх шинжтэй:
·
Төрийн албадлагаар хэрэгжих
шинжтэй:
·
Хууль тогтоомжийн хүрээнд зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох шинжтэй:
·
Хуулийг чанд мөрдүүлэх:
·
Хууль бус, эсвэл хэн нэгний хүсэл сонирхлыг хангах үүднээс эрх зүйн
хариуцлага хэрэглэдэггүй байх ёстой зэрэг болно.
Comments
Post a Comment