Posts

Showing posts from November, 2017

ЛЕКЦ-8. ЭРХ ЗҮЙН ҮНДЭС

Эрх зүйн хариуцлага Эрх зүйн хариуцлага гэдэг нь хууль зөрчсөн үйлдэл хийсэн, хийхээр завдсан тохиолдолд гэм буруутай этгээдэд төрийн албадлагаар дамжин хэрэгжих арга хэрэгслийн нийлбэр цогц юм. Эрх зүйн хариуцлага нь нэг талаас албадлага хэрэглэх төр, нөгөө талаас  эрх зүйн хэм хэмжээ зөрчсөн этгээд оролцох эрх зүйн харилцааны нэг хэлбэр юм. Эрх зүйн хариуцлага нь хууль зөрчсөн үйлдэл, эсвэл нийгэмд аюултай нөхцөл байдал үүссэний үр дагавар болж биелэлээ олдог байна. Хууль зөрчсөн үйлдэл нь гэм буруутай этгээдийг төртэй холбох бөгөөд ямар албадлагын арга хэрэглэхийг төр тогтоодог бол гэмт буруутай этгээдэд хүчирхийллийн хэлбэрээр хэрэгждэг байна. Гэхдээ төр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн хүрээнд эрх хэмжээнийхээ дагуу албадлагын арга хэрэглэдэг онцлогтой. Их төлөв санкцийн хэлбэрээр явагдана. Эрх зүйн хариуцлагыг эрх зүйн хэм хэмжээний аль салбарт хамаарч байгаагаас нь шалтгаалан ·          Үндсэн хуулийн эрх зүйн хариуцлаг...

ЛЕКЦ-7. ЭРХ ЗҮЙН ҮНДЭС

Эрх зүйн харилцаа Эрх зүйн харилцаа гэдэг нь эрх эдлэж, үүрэг хүлээх замаар обьектоор шалтгаалж холбогдож буй эрх зүйн субьектуудын хоорондын харилцаа болно. Өөрөөр хэлбэл, эрх эдлэж, үүрэг хүлээх чадвар бүхий субьектуудын эрх зүйн хэм хэмжээнд тулгуурлан үүсэх нийгмийн харилцааг эрх зүйн харилцаа гэнэ. Эрх зүйн харилцаа нь дараах үндсэн гурван бүрдлийн тогтолцоо болно. Үүнд: Эрх зүйн харилцааны субьект: Эрх зүйн харилцааны обьект: Эрх зүйн харилцааны агуулга болно. Эрх зүйн харилцааны субьект гэж юуг хэлэх вэ? Эрх зүйн харилцаа нь тодорхой субьектуудтай байна. Эрх зүйн харилцаанд тодорхой эрх эдлэж, үүрэг хүлээх чадвартай этгээдийг эрх зүйн харилцааны субьект гэж нэрлэдэг. Эрх зүйн харилцааны субьект нь иргэн хүн, хуулийн этгээд гэсэн хоёр ангид хуваагдана. Хуулийн этгээдэд төр онцгой байр суурь эзэлдэг. Эрх зүйн харилцаанд хуулийн этгээдийг Ерөнхийлөгч: Засгийн газар: Хууль тогтоох эрх мэдэл: Шүүх эрх мэдэл: Нутгийн удирдлагын байгууллага орно. Хуулийн ...

ЛЕКЦ-6. ЭРХ ЗҮЙН ҮНДЭС

Эрх з үйн үүрэг Эрх зүйн үүрэг — гэдэг нь нийгмийн харилцаанд эрх зүйн үзүүлэх нөлөөллийн чиглэл, эрх зүйн нийгмийн зориулалт болно. Хууль зүйн шинжлэх ухаанд « үүрэг » хэмээх ойлголт нь төр, эрх зүйн нийгмийн үүргийг тодорхойлдог байна. Олон зуун жилийн өмнөөс « эрх зүйн үүрэг » гэх ойлголтын хэрэглэж ирсэн ч өнөөдрийг хүртэл энэ тал дээр нэгдмэл байр суурь бүрэлдэж хараахан чадаагүй байна. Гэвч үзэл бодлын нийтгэл тал дээр тулгуурлан эрх зүйн үүргийг дараах байдлаар тодорхойлж болох байна. Эрх зүйн үүрэг гэдэг нь нийгмийн харилцаанд үзүүлэх эрх зүйн зохицуулалтын чиглэл юм уу эрх зүйн нийгмийн зориулалтыг хэлдэг байна. Эрх зүйн үүргийн дараах хоёр төрөл байна. Үүнд: 1. Эрх зүйн ерөнхий нийгмийн үүрэгт: а) Эдийн засгийн үүрэг ; б) Улс төрийн үүрэг ; в ) Харилцаа холбооны үүрэг: г ) Экологийн үүрэг орно. 2. Эрх зүйн хууль зүйн тусгай үүрэгт а ) Зохицуулах үүрэг: б ) Хамгаалах үүрэг: в ) Үнэлэлт дүгнэлт өгөх үүрэг: г ) Хүмүүжлийн үүрэг орно. Эрх ...

ЛЕКЦ-5. ЭРХ ЗҮЙН ҮНДЭС

Эрх зүйн зарчим Эрх зүйн зарчим гэдэг нь эрх зүйн зохицуулалтын чиглэл, агуулгыг тодорхойлох үндэсэн үзэл санаа, удирдлагын номлол юм. Эрх зүйн зарчим нэг талаас эрх зүй тогтолыг тодорхойлох ч нөгөө талаас бүх субьектэд хамаарал бүхий эрх зүйн зохицуулалтын хүрээнд бий болох түгээмэл хэм хэмжээ болно. Эрх зүйн зарчим нь нэг бол хуулийг, эсвэл хуулийн ерөнхий утга санааг илэрхийлдэг. Эрх зүйн зарчмын нэг онцлог нь хууль тогтоогчдод үзэл санааны чиглүүр болох замаар эрх зүйн хэм хэмжээг төгөлдөржүүлэх арга хэрэгсэл болдог байна. Мөн эрх зүйн тогтолцоо, нийгмийн үйл ажиллагаа, хөгжлийн ерөнхий зүй тогтолд холбоосын үүрэг гүйцэтгэдэг байна. Зарчмын тусламжтйгаар эрх зүйн тогтолцоо нь хүн, нийгмийн амин чухал эрх ашиг, хэрэгцээг хангах замаар нийгмийн хөгжилтэй хамт урагшилдаг. Зарчим бүх эрх зүйд хамаарл бүхий нийтлэг шинжийн зэрэгцээ тухайн салбар юм уу салбар дундын эрх зүйд хамаарах шинжийг өөртөө агуулдаг. Эрх зүйн зарчмыг ерөнхий агуулгаас нь хамааруулан ерөнхий болон тусга...

ЛЕКЦ-4. ЭРХ ЗҮЙН ҮНДЭС

Эрх зүйн эх сурвалж Эрх зүйн хэм хэмжээгээр илэрхийлэгдэх төрийн хүсэл зоргийг эрх зүйн эх сурвалж хэмээн үзэж болох талтай. Өөрөөр хэлбэл, төрийн хүсэл зоргийг нийтийн хэлэнд хууль зүйн хэлбэрээр буулгахад “ эрх зүйн эх сурвалж ” хэмээх ойлголтыг хэрэглэдэг. Тэгвэл эрх зүйн эх сурвалж гэж юуг хэлэх вэ? Нийгмийн харилцааг зохицуулах эрх зүйн хэм хэмжээ агуулсан бөгөөд төрөөс баталсан албан ёсны болон тусгай баримт бичгийг эрх зүйн эх сурвалж хэмээн нэрлэдэг. Орчин үед эрх зүйн эх сурвалжийн дараах үндсэн төрөл байна. Үүнд: ·          Эрх зүйн зан үйл: ·          Эрх зүйн хэм хэмжээний акт: ·          Дүрэм журам: ·          Хэм хэмжээний агуулга бүхий гэрээ хэлцэл: ·          Хууль зүйн үзэл санаа, номлол зэрэг болно. Эрх зүйн зан үйл гэдэг олон зууны туршид бүрэлдэн би...